Баянбүрдийн тойргийг маргааш хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01
Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км автозамын шинэчлэлтийг "НаранбулагХан" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Зам барилгын ажлын хүрээнд 8 сарын 02-ны оройн 22 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил хийхээр болсон юм.
Энэ хэсэгт 8-рсарын 12 хүртэл хучилт хийгээд нээх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй ажиллах юм. Тухайлбал, Цагаан байрны уулзвараас Дэнжийн мянгын уулзвар хүрэх замыг 8 сарын 12-ноос 19-ний өглөө хүртэл, Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замыг 8 сарын 19-өөс 29-ний өглөө хүртэл тус тус хааж хучна. Зам барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах бөгөөд замын уртад цахилгааны шугам сүлжээ шилжүүлэх болон борооны ус зайлуулах шугамын ажлууд бүрэн хийгдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
za(122.201.18.21) 2013 оны 08 сарын 01

Sain bna odoo neg yum hgd bna dooo manaihan Ene Elbegee nowsh hujaa nariig huugd gargachuud Bolo2

0  |  0
Top