Нийгмийн даатгалыг нөхөн тооцох хугацааг сунгалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн А/57 тоот тушаалаар “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам” батлагдсан билээ. Өөрөөр хэлбэл, 1990-2000 оны хугацаан дахь ажилласан жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх болсон юм. Ингэхдээ тус онуудад 18 болон түүнээс дээш сургуульд суралцаагүй бол 16/ настай,  хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгоогүй байсан иргэд, хорих ял эдлээгүй иргэд нийгмийн даатгалынхаа шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжтой болж буй.

Үүний тулд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, /хөдөлмөрийн дэвтэр/, улсад ажилласан жилийг шүүхээр тогтоосон шүүхийн шийдвэр, оршин суугаа газрын Засаг даргын лавлагаа зэргийг бэлтгэн баталсан маягтын дагуу нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл бичээд 2013 оны наймдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллагад  өгсөн. Тэгвэл өнөөдрөөр дуусгавар болж буй энэ журмын хугацааг сунгасан байна. Хугацаа сунгасан асуудлаар өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top