Тарваган тахлаас болгоомжил

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Тарваган тахалаас урьдчилсан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Иргэд Тарваган  тахлын голомттой нутгийн хүн ам болон тухайн нутагт зорчих иргэд, тарвага болон мэрэгч амьтдын түүхий эдийн үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдэд тахлаас сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдвал зохино. Мөн нохой барьсан, урхи хавхаар агнасан болон үхсэн тарваганд хүрэхийг хатуу цээрлэж байна.
-Зуны цагт үхсэн тарвага, зурам мэтийн мэрэгч амьтдын үхдэл зэмтэй тааралдвал түүнд гар хүрэлгүй мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдвэл аюулын хүрээ тэлэхээс сэргийлнэ.

Тарваган тахал өвчний шинж тэмдэг      
  - 39-40 хэм хүртэл өндөр халуурна
 -Дотор муухайрч бөөлжих
 -Булчирхай цочин томорч эмзэглэх
 -Амьсгаадах
 -Ханиалгахад цустай цэр гарах
  Халдварлах зам
 -Тарваган тахалаар өвчилсөн  амьтныг өвчих, үүрч зөөх, арьс махыг боловсруулахдаа гар болон биеийн гадаргууд үүссэн бичил гэмтэл шархаар дамжин халдвар авах

-Тарваганы нүх ичээ ухах, дошин дээр суух, амрах үед бүүргэнд хазуулж халдварт өртөх

-Тарваганы махыг түүхий шүүрхий идсэнээс хоол боловсруулах замаар халдвар авах

-Уушигны хэлбэрийн тахлаар хүн өвчилбөл ойр орчмын хүмүүст амьсгалын замаар халдвар тараах аюултай юм .

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top