Зусланд гал унтраах анги ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны долдугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Аврах гал унтраах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг томилгоот хуваарьт оруулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд нэг сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ.

 
Тус анги 7-р сарын 31-ээс  эхлэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн гүүрний дэргэд хоёр автомашинтайгаа 24 цагаар жижүүрлэн байрлажээ.
Ингэснээр нийслэлийн   иргэдийн аюулгүй, амгалан амьдрах нөхцлийн бүрдүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед  богино хугацаанд дуудлагын газарт хүрч төрийн үйлчилгээг  иргэдэд цаг хугацаа хэмнэсэн,  шуурхай, хүртээмжтэй хүргэх  ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top