Хуримын театрчилсан тоглолт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Монголын өв уламжлал, ёс заншил, ахуй соёлоо жуулчдад танилцуулах, сурталчилах зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Монгол эмэгтэйн хуримлах ёс” театрчилсан тоглолт зохион байгуулахаар болжээ. Уг тоглолтыг Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор, соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин найруулан тавьж байгаа юм.  Мөн тоглолт жуулчдад англи хэлний орчуулгатай  гэдгээрээ онцлог ажээ. Тус театрчилсан тоглолт энэ сарын 16-нд болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top