Хойд эцгээ хутгалан хөнөөгөөд зугтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Хүйтэн мэсээр нэгнийгээ айлгах, сүрдүүлэх, амь насыг нь хохироох хэрэг шил даран гарч байна. Уржигдар буюу өнгөрөгч сарын 30-нд л гэхэд Хөвсгөл аймагт Б гэх залуу хамтран амьдрагч бүсгүйгээ хутгалаад хэргийн газраас зугтсаныг тус аймгийн Цагдаагийн газрынхан шуурхай эрэн сурвалжилан сэжигтэн залууг саатуулсан. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт долдугаар сарын 24-25-нд шилжих шөнө 52 настай Н-ийг дагавар хүү 22 настай Б.Батхүү нь согтуудаа хэд хэдэн удаа хутгалж хөнөөгөөд зугтжээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсээс энэ хэрэгт эрүү үүсгэн, сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд долдугаар сарын 26-нд найзынх нь гэрээс баривчилсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Telecom(202.180.216.235) 2013 оны 08 сарын 21

hoid etsgiin aashiig tevtcheegui bhaa. aisandaa zugtaa blgui huurhii doo yasan boloo...

0  |  0
tt(103.9.89.206) 2013 оны 08 сарын 02

Xun tejeevel tolgoi tsusdana gej unendee

0  |  0
Top