Дахин таван үхэр шүлхий өвчин тусчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Сагсай сумын Даян нуурт гарсан шүлхий өвчинтэй холбогдуулан ойрын таван суманд хорио цээр тогтоогоод байсан. Түүний нэг нь Алтай сум байсан юм. Гэтэл хорио цээртэй Алтайн Хар нуур газарт таван үхэр шүлхийтсэн тухай тус аймгийн Онцгой комисс мэдээллээ. Тус Хар нуур нь Даян нуураас 15 км зайтай оршдог аж. Гэтэл хөл хорьсоор байтал шүлхийн халдварыг голомтоос нь алджээ. Одоогоор Алтайд өмнө нь тогтоосон хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийг чангатган, онцгой дэглэмд шилжүүлж ариутгалын хоёр цэг нэмж байгууллаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top