Үерийн аюулаас болгоомжил

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Усархаг хүчтэй хур бороо ихээр орж байгаагийн улмаас томоохон гол мөрөн төвшингөөсөө давж үерлэн, хүн, мал осолдох тохиолдол олон байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адгаар усны төвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дундаж төвшинг 40-45 см, Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хэрлэнгийн адаг, Хянганы уулсаас усжих Халх голын адаг, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай зэрэг голууд үерийн төвшинг 5-10 см давсан байдалтай байгаа юм. Тиймээс голын сав болон эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч байгаа иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлхийг онцгойлон анхаарууллаа. Мөн Туул гол Улаанбаатар хот орчмоор өнөдөр усны төвшин хоногтоо 15 см орчим нэмэгдэж, үерийн төвшинд хүрэх төлөвтэй байна. Цаашид ч усны төвшин нэмэгдэнэ хэмээн албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top