Аварга баярын урилгаа тарааж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Сэлэнгэ аймгийн анхны аварга Гунаажавын Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх "Сэлэнгэ түмний талархлын баяр наадам" буюу аваргын цолны мялаалга Сүхбаатар суманд маргааш өдөр зохион байгуулагдахаар болсон билээ. Өнөөдөр аварга баярын урилгаа тарааж эхэллээ. Тус наадмын үеэр Үндэсний 128 бөхийн барилдаан болж, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваа тус тус явагдах аж. Г.Эрхэмбаяр аваргад зориулсан хүндэтгэлийн барилдаанд Сэлэнгэчүүдийг өргөнөөр оролцохыг нутгийн захиргаанаас уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top