Баруун Монголын язгуур урлагийн их наадам болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Увс аймгийн Түргэн суманд Ойрад түмэн баруун монголын язгуур урлагийн их наадам болно. Уг наадам бий биелгээ, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, гар урлалын үзэсгэлэн, тууль, хөөмий, ихэл, морин хуур, цуур, монгол ардын дуу бүжиг зэрэг төрлүүдээр явагдана. Энэхүү наадмыг “Онцын Тасархай” ХХК-аас санаачлан  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Мөн “Онцын тасархай” ХХК   өнгөрөгч нэгдүгээр сард Испани улсын Мадрид хотод болсон “Global trade leaders” олон улсын байгууллагын шилдэг аялал жуулчлалын компани  шалгаруулах ёслолын ажиллагаанд  оролцож, анх удаа шагнал хүртсэн юм. Тэднийг үндэснийхээ язгуур хэл соёлыг тэр хэвээр нь үр хойчдоо өвлүүлэн үлдээж, гаднын гийчдэд сурталчлан таниулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хэмээн ийнхүү үнэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top