Чөлөөт бөхийн ДАШТ болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Энэ сарын 13-18-нд чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын нийслэл Софи хотноо болно. Тэмцээнд 1993-1995 онд төрсөн 18-20 насны залуу тамирчид өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүд 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэйчүүд 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жинд барилдах юм. Дөрвөн дэвжээнд зэрэг үргэлжлэх уг тэмцээнд олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгчид ажиллана. Монгол Улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар тэмцээний шүүх бүрэлдэхүүнд ажиллах аж.

Залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ:


50 кг: С.Бат-Амгалан
60 кг: Б.Номин
66 кг: Э.Тэмүүжин
74 кг: Б.Өлзийсайхан
84 кг: Б.Нямбаяр
96 кг: Э.Төгөлдөр
120 кг: Э.Оюунболд

ЭМЭГТЭЙ:


44 кг: Г.Мөнхцэцэг
48 кг: А.Цэндсүрэн
51 кг: Э.Даваачимэг
55 кг: П.Орхон
59 кг: С.Цэрэнчимэд
63 кг: Б.Нямгэрэл
67 кг: Б.Золзаяа

Баг тамирчид дасгалжуулагч Ц.Баярсайхан, О.Пүрэвбаатар, Т.Сүхбаатар нарын удирдлага дор дэлхийн аваргад зодоглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top