Амарч буй иргэдэд сэрэмжлүүлэг хүргэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Ойрын өдрүүдэд усархаг ширүүн бороо ихээр орж байгаа учираас Туул голын түвшин дээшилж иргэд амиа алдаж болзошгүйн улмаас өчигдөр нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын завьт эргүүлийн бүлэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтран 14.55 цагаас оройн 19.40 цаг хүртэл Баянзүрх дүүргийн XX хороо, Баянзүрхийн гүүрнээс, Хан-Уул дүүргийн XI хороо, Маршлын гүүр хүртэл усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 326 иргэнд /42 автомашин/ усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг хүргэж ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top