Эрүүл мэндийн шинээр баригдах барилгуудын явц удааширчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас шинээр барьж буй эмнэлгүүдийн барилгын явцын талаар сэтгуулчдэд мэдээлэл хийлээ. Тус яамны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөдөө орон нутаг болон нийслэлд он дамжин барьж буй нийт 39 барилга байгууламж байна. Эдгээрээс Улаанбаатар хотод ес, хөдөө орон нутагт 36 барилга барьж байгаа аж. Эдгээрээс таван барилгын угсралтын ажил 2010 онд эхэлсэн байдаг. 18 барилгын угсралтын ажил 2011 онд, 16 барилгын ажил 2012 онд эхэлсэн байна" гэлээ. Нийт 10 барилгын ажил гэрээт хугацаандаа дуусах бол тавынхыг нь сунгах шаардлагатай байна гэжээ. Харин энэ онд тендер зарлаж таван барилгын угсралтын ажлыг эхлүүлжээ. 

    Түүнчлэн Цус сэлбэлт судлалын төвийн барилга угсралтын ажил эхэлж буйг дуулгалаа. Мөн энэ онд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн байрыг ашиглалтад оруулах бол ХӨСҮГ-ийн гуравдугаар шатлалын лабораторийн байр, ГССҮГ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилга, Чингэлтэй дүүргийн өргөтгөлийн барилгын зураг төсөл мөн Эрүул мэндийн дэмжих төвийн Засгийн газрын наймдугаар байрны зураг төслийн ажил түр зогсчээ. Түүнчлэн зарим эмнэлгийн барилга чанарын шаардлагад нийцээгүй учир хоёр барилгыг хэсэгчлэн буулгахаар болжээ. Харин шүүмжлэлийн бай болоод байгаа Хан-Уул дүүргийн шинэ төрөх эмнэлгийн байрны барилгын гүйцэтгэл 65 хувьтай яваа ч ажил нь удааширсан аж. Уг барилга энэ оны арван хоёрдугаар сард ашиглалтад орох ёстой хугацаандаа амжихгүй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top