Нисэх буудлын ажилтай танилцлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон ИНЕГ-ын удирдлагууд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал барих ажлын явцтай танилцлаа. Зургадугаар сарын 25-наас эхэлсэн Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил одоогоор хөрс хуулалт, газар шорооны боловсруулалтын үедээ явж байгаа бөгөөд үерийн далан барих, цахилгаан, холбооны шугам татах үйл ажиллагаа явагдаж байна. Нийт 9,2 км урттай үерийн далан барих ажлыг “Боорчи” компанийн гүйцэтгэж байгаа. Энэхүү үерийн далангийн ажил есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд дуусч, хүлээлгэн өгөх аж. Мөн онгоц хөөрөх, буух зурвасны өнгөн хөрсийг 20 см хуулах ажил сарын дараа дуусна гэдгийг гүйцэтгэгчид танилцуулжээ. Нисэх буудлын барилгын суурийн цутгалтын ажил удахгүй эхлэх ба 400 ажилтны түр суурьших байр барих, цахилгаан, холбооны шугам татах ажлууд графикийн дагуу хийгдэж байгааг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тайлагнажээ . Хөшигийн хөндийд нийтдээ 86 техник хэрэгсэл хоёр ээлжээр ажиллаж байгаа ба удахгүй гурван ээлтэй болж, 24 цаг тасралтгүй ажиллахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top