Зуслан чиглэлд гал унтраах, аврах анги үүрэг гүйцэтгэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Аврах гал унтраах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг томилгоот хуваарьт оруулж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд нэг сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгүүлэхээр болсныг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ. Тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн гүүрний дэргэд Аврах гал унтраах 35 дугаар ангийн гал унтраах тасгийг 2 автомашинтайгаар байрлуулжээ. Энэ тасгийн албан хаагчид 4 ээлж, 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр нийслэлийн   иргэдийн аюулгүй, амгалан амьдрах нөхцлийн бүрдүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед  богино хугацаанд дуудлагын газарт хүрч, төрийн үйлчилгээг  иргэдэд цаг хугацаа алдалгүй,  шуурхай, хүртээмжтэй хүргэх  ач холбогдолтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top