Дарь эхийн зам хаах хугацаа хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Дарь-Эхийн 1.2 км замд хучилт хийхээр өчигдөр орой зам хаах төлөвлөгөөтэй байсан. Бороо орсны улмаас хучилт хийх боломжгүй болсон тул зам хаах хугацаа хойшлогдлоо. Харин Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүрэх замын хөдөлгөөнийг өнөө орой хаах хэвээрээ байна. Учир нь энэ замд цаг агаарын нөхцөлөөс үл шалтгаалах сэтэлгээний ажлууд хийгдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top