Шөнийн нийтийн тээвэр явж эхлэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шөнийн тээврийн үйлчилгээг нийтийн тээвэрт өргөнөөр ашигладаг байна. Ээлжийн ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн хэрэгцээнд тохирсон, шинэлэг үйлчилгээний талаар нийслэлчүүд ам сайтай байх нь дамжиггүй биз ээ. Нийслэлийн тээврийн газраас ирэх 9-р сарын 1-ээс шөнийн нийтийн тээврийг явуулж эхлэхээр боллоо. Шөнийн тээвэр нь үдшийн 23:00-05:00 хүртэл үйлчлэх бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 1000, хүүхэд 800 төгрөгөөр зорчих юм байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгсэлийг бүрэн камержуулсан байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45112(202.179.26.84) 2013 оны 08 сарын 07

mash zuitei bnaa

0  |  0
Top