Аваргын цолны мялаалга эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Сэлэнгэ аймгийн анхны аварга Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх "Сэлэнгэ түмний талархлын баяр наадам" буюу аваргын цолны мялаалга яг одоо 10:00 цагаас эхлэх гэж байна. Сэлэнгийн Сүхбаатарт зохион байгуулагдах Гунаажавын Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх наадмын үеэр Үндэсний 128 бөхийн барилдаан болно. Мөн их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваа тус тус явагдах аж. Г.Эрхэмбаяр аваргад зориулсан хүндэтгэлийн барилдаанд Сэлэнгэчүүдийг өргөнөөр оролцохыг нутгийн захиргаанаас уриалж байгаа юм. Дашрамд дурьдахад энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг нэгтнүүд Г.Эрхэмбаярыг хүндэтгэх наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top