Зүүн зүгийн ихэнх нутгаар усархаг бороотой

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Улаанбаатарт өнөөдөр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байх бол Баруун зүгийн нутгаар  багавтар үүлтэй, бороо орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг, төв болон зүүн зүгийн   нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газраар бороо орно.  Салхи   нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, гов, талын нутгаар секундэд 12-14метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай,   Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31   градус, бусад   нутгаар 19-24 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top