Тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордод хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Тухайлбал, Бүрэнхааны фосфоритын орд нь стратегийн орд газруудын жагсаалтад орсон. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуягын үед тус газрыг хууль зөрчин "Талст маргад" ХХК-д ашиглалтын хоёр лиценз, хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл олгосон аж. Уг нь дээрх лицензүүдийг цуцлах нөхцөл бүрдсэн байхад үйл ажиллагаа явуулсаар байжээ. Улсын дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Монгол Улсын стратегийн орд Бүрэнхааны фосфоритын ордод "Талст маргад" компанид ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лиценз олгосон нь хууль бус болохыг тогтоож, бүх лицензийг цуцлах шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(122.201.18.24) 2013 оны 08 сарын 04

tegeed ahiglasnii torguuliig n tabih heregtei

0  |  0
Top