Оригнал барааны үзэсгэлэн худалдаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Мишээл экспо төвд өнөөдөр оригнал бараа бүтээгдэахүүний  үзэсгэлэн худалдаа эхэллээ. Тус үзэсгэлэн   4-ийг хүртэл үргэлжилэх бөгөөд энэ үеэр худалдаа үйлчилгээний салбарт шинээр орж ирж буй импортын барааг танилцуулах юм байна.   Япон, Солонгосын бизнес өдрүүдийн хүрээнд болж буй уг арга хэмжээнд  худалдаа үйлчилгээний 140 гаруй байгууллагууд оролцох бөгөөд брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд танилцуулна.
   Тухайлбал, барилгын материал, хүнсний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэндийн нэмэлт тэжээл, гоо сайхны бараа , автомашин сэлбэгийн худалдаа, бүх төрлийн бэлэн хувцас, алт үнэт эдлэл зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүний  худалдаа болно. Мөн номны хямдралтай худалдаа явагдах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top