Замын хөдөлгөөний шинэ дүрэм өчигдөрөөс хэрэгжээд эхэлсэн билээ. Тус дүрэмд зааснаар бол жолооч та замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хурд хэтрүүлбэл торгуулийн хуудсыг гэрийн тань хаягаар хүргүүлэхээр болсон юм. Шинэ дүрэм хэрэгжихтэй холбогдуулан нийслэлд олон газар нэмж камер байрлуулсан байгаа бөгөөд одоогоор зөрчил илрүүлэх хяналтын камерыг Энхтайваны өргөн чөлөөнд байрлах бүх уулзварт суурилуулаад байна. Цаашлаад бусад уулзваруудыг ч камержуулж эхлээд байна. Шинэ дүрэм мөрдөгдөж эхэлснээс хойш байдлаар нийт 480 жолоочид шуудангаар торгуулийн хуудсыг нь хүргүүлээд эхэлжээ. Энэхүү торгуулийн хуудаст тухайн жолоочийн нэр, хаяг, регистрийн дугаар, дүрэм зөрчсөн байдлыг баримтжуулсан зурагтай байгаа юм. Хяналтын камер нь автоматжуулсан системтэй учраас дарга цэрэг, ажилчин гээд хэнийг ч ялгалгүй зөрчлийг баримтжуулан авах давуу талтай гэж албаныхан хэлж байгаа. Торгуулийн хуудас хүлээн авсан жолооч 14 хоногийн дотор төлбөрийг Улаанбаатар хотын банкны Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй. Гэхдээ зөрчил гаргагч торгуулийн хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Хэрвээ торгуулиа төлөхгүй бол жолоо барих эрхийг нь зургаан сараас хоёр жилийн хугацаатай хасах хүртэл арга хэмжээ авах юм.
Сэтгэгдэл ( 7 )
Sain bna zuw shudraga uneniii Tuluu uragshaa Zaluusaa
mash zow shudraga bljee
tghdee ter zam deer teden km/tsag gsn zaaltiin her bargin jolooch nar mdku bhada
yag zov sain bna