Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ оны зун хийх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 15-наас энэ сарын 30-ны хооронд хийж байна. Энэ ажлын хүрээнд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан, 2013-2014 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангахыг холбогдох албаныханд анхааруулж байгаа юм. Дулааны шугам шинэчлэлт, засварын ажлыг энэ сарын 30 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )