Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Өнөөдөр хүндийг өргөлтийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа 14.00 цагаас болно. Уг нээлтийн ажиллагаа “Буян-Ухаа” спортын ордонд болох аж. Тэмцээнд 14 байгууллагын 150 орчим тамирчид оролцох бөгөөд эрэгтэйчүүд 52 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, 94 кг, 105 кг, +105 кг, эмэгтэйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, +75 кг, -75 кг-д өрсөлдөх юм. Тус тэмцээн маргааш, нөгөөдөр “Буянт Ухаа” спортын ордонд үргэлжлэх юм байна.
Дашрамд дуулгахад, ирэх есдүгээр сарын 10-17-ны өдрүүдэд БНАСАУ-ын Пхеньян хотод Ази тивийн Хүндийг өргөлтийн залуучуудын болон насанд хүрэгчдийн “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top