“Номтой нөхөрлөе” клубынхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа чанга дэглэмтэй 409 дүгээр хорих ангийн номын санд өөрсдийн цуглуулсан номоо бэлэглэхээр болжээ. Тус төрийн бус байгууллагынхан номонд дуртай, хайртай хүмүүст ном бэлэглэх аяныг зохион байгуулсаар ирсэн юм. Тэд энэ удаа амьдралын шаардлагаар сургуульд сурч чадаагүй залуучуудад ийнхүү хүмүүжиж байх хугацаандаа номтой нөхөрлөх боломжийг олгож буй юм.

Сэтгэгдэл ( 0 )