Ачааны автомашины хөдөлгүүр шатаж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

 Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон орчмын хашаанд машин шатжээ. Тус дуудлагыг авснаар Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасаг шуурхай ажиллаж аюулгүй болгосон юм. Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг очиход "Норд бенз" загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байжээ. Энэ мэт гал түймэр иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн ихээр гарч байгаа учраас иргэдийг анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top