Алтан овоог тахисны 100 жилийн ой тохионо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Сүхбаатар аймгийн Алтан овоог төрийн зарлигаар тахиж эхэлсний 100 жилийн ой энэ сарын 7-ны өдөр тохиох билээ. Энэхүү ойн арга хэмжээнд ирэхийг уриалан УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн цахим хуудастаа хөтөлбөрийг тавьжээ. Тус арга хэмжээний үеэр онол, эрдэм шинжилгээний бага хурал, Асгат, Баяндэлгэр, Дарьганга сумдын урлагийн тоглолт, Дарьгангын мөнгөн урлал, уран болон фото зургийн үзэсгэлэн, Дарьганга ёс заншил ахуй амьдрал, аж байдлыг харуулсан угсаатны үзмэрийг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top