Баян-Өлгий аймагт гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч. Улаанд зөвшөөрчээ. Харин мал амьтны хорио цээрийн дэглэмийг чангатган, голомтыг устгах, мал сүргийг дархлаажуулах, өвчний гаралт, тархалтад тандалт судалгаа хийж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х. Баттулга, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )