Тарваганы боодог нэрээр муурны махаар боодог хийж зардаг байсан дөрвөн хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Эдгээр хүмүүс нь тухайн боодгоо Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвд худалдаалдаг байжээ. Тэд муурны махыг тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог хэмээн том жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байсан аж. Тэд муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодог хийж зардаг байсан байна. Эдгээр хүмүүсийг Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоосон бөгөөд өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг байжээ. Энэхүү муурны боодгоо хоёр жилийн турш худалдаалсан гэж байгаа ч албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар тав орчим жил уг ажлыг хийсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )
er n ene humuus chin ardaa ah duu eej aawtai mongol humuus mun u eswel estoi ter hujaa nar yum u arai l setgelgui yum yaj iim humuus bolon ar ger n aytaihan amidarahaw de tsaanaasaa ajil uils n butelguitej gai dagaad salahgui yum bn daa butehguiee
Za Tosa-gaas boodog avch idsen nuhduud odoo hed honog buuljih yum baina daa.
sejgiin ym