МАН-ын бага хурал маргааш болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 04

МАН-ын Бага хурал энэ сарын 5-нд маргааш болно. Энэ удаагийн бага хурлаар  үргэлжилсэн сонгуулиудад ялагдал хүлээсэн талаараа ярилцах бөгөөд намаа шинэчлэх асуудлаар хэлэлцэнэ гэж байгаа.

МАН-ын залуу гишүүд намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөс эхлээд удирдлагуудыг хүртэл шинэчлэх шаардлагатай хэмээн ярьж байгаа бол намын удирдлагууд "хэн нэгнийг хальж солисноор шинэчлэл явагдахгүй" гэж байгаа юм. Хэвлэлүүд МАН-ын Бага хурлаар ямар асуудал хэлэлцэж, хэнийг шинэ даргаараа томилох бол гэсэн таамгийг эртнээс дэвшүүлж эхлээд байгаа.

 Залуу гишүүдийн зүгээс намын одоогийн удирдлагыг заавал шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Бага хурлаар МАН-ын Бага хурлын 310 гишүүн Тусгаар тогтнолын ордонд хуралдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haalt(211.176.22.150) 2025 оны 03 сарын 13

altan shaahai omsood ch atsan maig ni arilahgui gej medeh vv.

1  |  0
Top