Гадаадаас авах ажиллах хүчний талаар ярилцжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 04

  Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний төвийн захирал С.Чойноров болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

  Уулзалтын үеэр гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан  хоёр байгууллагын удирдлага гадаадаас ажиллах хүчин Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцож, зарим тодорхой асуудал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Тухайлбал, талууд иргэд, аж ахуй нэгж байгууллагад  хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, ажиллах хүчийг тэнцвэртэй хуваарилах, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тогтсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top