МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиролчдын нэгдэл” болон “Дельта констракшн” хамтран энэ сарын тавны 12.00 цагт “Монгол ньюс”-т хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Зүрхний хагалгаанд орох гэж буй Г.Нямдаваа хүүгийн эмчилгээнд зориулсан сайн санааны хандивийн тоглолт зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж. Дашрамд сонирхуулахад, Зүрхний өвчтэй хүүхдүүд өнөөдрийг хүртэл гадаадад эмчлүүлж байсан бөгөөд манай улсад зүрхний хагалгаанд орох шаардлагатай нийт 900 гаруй хүүхэд байдаг юм байна. Энэ хүүхдүүд ирэх намраас эх орондоо эмчлүүлэх бололцоотой болж байгаа аж. Үүнд шаардагдах 2.5 тэрбум төгрөгийг Ерөнхий сайдын төсвийн багцаас гаргахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )