“Алтан овоо-100” уралдаанд шалгарсан яруу найрагчид тодорчээ. Богд хааны зарилгаар Алтан овоог төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойд зориулан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан энэхүү уралдаанд нийтдээ 40-өөд уран бүтээлч шүлгээ ирүүлснээс яруу найрагч М.Уянсүх, Г.Бямбажав, О.Цэнд-Аюуш, Ай.Төмөр-Очир, Ц.Бавуудорж, Б.Төгсжаргал, Л.Торой, Б.Батсайхан, Ж.Мөнхсайхан, У.Буд нар шалгарсан бөгөөд өнөөдөр Дарьганга нутгийг зорихоор болжээ. Тэд энэ сарын 8-нд төрийн тахилгат Алтан овооны өвөрт болох яруу найргийн цэнгүүнд шүлгээ уншицгаах юм. Түүнчлэн эдгээр яруу найрагчид Шилийн богд, Ганга нуур зэрэг тухайн орон нутгийн үзэсгэлэнт газруудаар аялах юм.

Сэтгэгдэл ( 0 )