“High class” зочид буудалд амиа алдсан эмэгтэйн хэргийг шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг "High class" зочид буудалд үйлчлүүлж байсан Ш гэх эмэгтэй зургаан давхрын цонхоор унаж амиа алдсан хэрэг өнгөрөгч нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гарсан юм. Энэ  хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлээд байсан. Тэгвэл УМБГ-аас прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Тодотгоход, бүсгүй амиа алдахаасаа өмнө өөрийн найз 35 настай Г болон БНХАУ-ын иргэн У нартай хамт байсан байдаг. Тиймээс сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top