Автобус осолджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

Өнгөрсөн амралтын өдөр хот хоорондын тээврийн автобус осолдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 120-иод км-ын зайд Хөлөнбуйр сумын нутагт хот хоорондын тээврийн автобус осолджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар автобус осолдох үедээ хоёр хөлбөрчээ. Ослын газар Дорнод аймгийн түргэн тусламж, цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохирлын хэмжээ, хүний амь эрсэдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top