МАН-ын Бага хурлын VIII хуралдаан хэдхэн хормын өмнө Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурал өнөөдөр өглөө 10.00 цагт болох байсан ч намын Удирдах зөвлөл хуралдаж, улмаар ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар 15.00 цаг хүртэл хойшлуулсан билээ. Ийнхүү 310 гишүүнтэй Бага хурлын ирц тавин хувиас даван 70 хувьд хүрсэн тул хуралдааныг нээлээ.

Сэтгэгдэл ( 0 )