Төмөр замын ажилчдын цалин нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг өнгөрсөн бямба гаригт 64 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд ажилчдын амжилтыг урамшуулж, ажилчдынхаа цалинг энэ сарын 1-нээс эхлэн 15 хувиар нэмэхээ мэдэгдсэн байна. Мөн замчдынхаа нийгмийн асууддыг шийдвэрлэх хүрээнд дөрвөн өртөө, зөрлөгт 24 айлын орчин үеийн тохилог сууц барьж өгсөн гэдгээ мэдээллээ. Түүнчлэн монгол төмөр замчдын гар, ухаанаар бүтсэн “2 Загал” серийн гурван илчит тэргийг аялалд гаргажээ. Галт тэрэгний жин, хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Агь- Сүмбэт-Сайншандын замд алсын автомат удирддага бүхий зөрлөг байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top