“Баян хайрхан” компанийн гүйцэтгэх захирал Б.Балдорж маргааш хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ. Учир нь тус компанийн ажилтан, Б.Балдоржийн аав Б нь өнгөрөгч бямба гаригт “Баян хайрхан” компаниас 50 сая төгрөг нэхэмжилж, өгөхгүй бол амиа хорлоно хэмээн сүрдүүлсээр хүссэн мөнгөө авч чадсан юм. Энэ хэргийг холбогдох албаны хүмүүс шалгаж байгаа ч Б.Балдоржийн хувьд компанийн зүгээс 50 сая төгрөгөө луйвардуулсан, мөн хууль, хяналтын байгууллагынхан зохих төвшинд ажиллаж чадахгүй байна гэж үзэж буй тул ийнхүү мэдээлэл хийхээр болсон болжээ. Уг хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.

Сэтгэгдэл ( 1 )
Ardchilal mandtugai