“Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль”-ийн дагуу иргэдийн материалыг хүлээн авах хугацааг хоёр сараар сунгасан билээ. Нийгмийн даатгалын ерөнхий газар/НДЕГ/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран ял эдэлж байгаа иргэдийг дээрх хуульд хамруулах ажлыг зохион байгуулсан юм. Тиймээс ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн нь давхар хөөцөлдөж, цагаа үрэх шаардлагагүй юм байна.
Одоогийн байдлаар 755 хүн энэ хуульд хамрагдах хүсэлт гаргасан бөгөөд тухайн хүний өөрийх нь хүсэлтийг харгалзаж энэ хуульд хамруулж байгаа ажээ. Тиймээс хэрвээ шоронд ял эдэлж байгаа тухайн хүн бидэнд “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль”-д хамрагдах хүсэлтээ гаргаагүй бол хамрагдахгүй” хэмээн НДЕГ-ын Хяналт үнэлгээ шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн М.Гэрэлмаа хэлж байна.
Дээрх хуулийн хэрэгжих хугацааг сунгахаас өмнө иргэд НДЕГ-ын ачааллыг нэмэгдүүлж, өдөрт 10 орчим мянган хүн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргаж байсан байна. Харин хугацааг сунгасантай холбоотойгоор иргэдийг идэвхитэй оролцож, цагийг нь тулган ирж НДЕГ-ын ачааллыг нэмэгдүүлэхгүй байхыг тус байгууллагынхан хэлж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Гадаадад ял эдэлж байгаа хүмүүс яах бол.ямар материал бүрдүүлэх вэ.хариулт өгч туслаач