Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагын үндсэн дээр холбогдох хууль дүрмийн дагуу “Замын хөдөлгөөний хяналтын камераар ирүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам” батлагдсан. Энэхүү журам энэ сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ сарын 04 буюу өчигдөрийг хүртэл нийслэлийн хэмжээнд хурд хэтрүүлсэн 2006 зөрчил, гэрлэн дохионы 817 зөрчил илэрчээ. Зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудсыг хэвлэн хүргүүлэх ажил явагдаж байгаа бөгөөд торгуулийн хуудсыг хэвлэгдсэнээс хойш 1-3 хоногийн дотор тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар хүргэх ёстой юм. Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь торгуулийн хуудсыг хүлээн авнаас хойш 14 хоногийн дотор торгуулийн төлбөр болох 10 000 төгрөгийг Төрийн сангийн дансанд байршуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )