11 сар гэхэд бүх сурагч дүрэмт хувцастай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Чингис” бондын хөрөнгөөс 51 тэрбум төгрөгийг ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулахаас өнөөдрийн байдлаар 23 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хүү багатай зээлийг үйлдвэрлэгчдэд олгоод байна. 140 гаруй оёдлын компанийг нэгтгэсэн “Оёдлын нэгдсэн холбоо”-д 3100 гаруй оёдолчин ажиллаж, сурагчийн дүрэмт хувцсыг анх удаа дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна.  Өчигдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-т Оёдлын нэгдсэн холбоо болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ. 

Нийт 522 мянган сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэж, энэ оны 11 сар гэхэд бүх сурагчийг Монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн даавуугаар дотооддоо урласан дүрэмт хувцасаар хангах юм. Хичээлийн шинэ жил гэхэд бага ангийн буюу 1-3 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцас бэлэн болох бол 9 сарын 20-нд 4-5 болон дунд ангийн сурагчдынх, 10 сарын 30 гэхэд ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасыг бүрэн нийлүүлэх юм.

 Сурагчийн дүрэмт хувцастай холбоотойгоор хичээлийн жил эхэлхэд дүэмт хувцасгүй хүүхдийг хичээлд суулгахгүй, ангийнхаа хүүхдүүдийг дүрэмт хувцасаар жигдлээгүй гэх асуудлаар сурагчдыг сурах эрхээр нь хаах, дарамт учруулах магадлалтай байгаа юм.

Энэ удаагийн сурагчийн дүрэмт хувцас 2-3 жилийн эдэлгээ даах чанартай материалаар хийгдэж байгаа бөгөөд 40 хувийн ноос, 60 хувийн полистр хольцтой ажээ. Сурагчийн дүрэмт хувцас өмнөх жилүүдэд худалдаалагдаж байсан үнээс 2400-14 000 төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч даавууны чанар, эдэлгээ  сайжирсан бас сонголттой болсон гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сэт(202.179.20.197) 2025 оны 03 сарын 13

Үнийн зөрүүг худлаа яриад байх юм.Тэнэг хүн хуурч байгаа юм байх даа. Даавууны бизнес хийж ухаа алдмаар их ашиг олж байгаа шүү дээ.

1  |  0
Top