Германы суут хөгжмийн зохиолч Рихард Вагнерийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан “Байройт-2013” хөгжмийн наадам эхэллээ. Германы язгууртнууд, улстөрчид, урлаг, спортын оддоос бүрдсэн олны танил, алдартай эрхмүүд наадмын нээлтийн ёслолд хүрэлцэн иржээ. Байройтын дэлхийд нэртэй сонгодог хөгжмийн наадмыг алдартай хөгжмийн зохиолч Рихард Вагнер үндэслэсэн юм. Энэ жилийн наадам долоодугаар сарын 25-нд Вагнерийн “Нисэн хурдлагч голланд” дууриар эхэлжээ. Дуурийн театрын танхимд наадмын байнгын үзэгч, Холбооны ерөнхийлөгч Йоахим Гаук, канцлер Ангела Меркель нар гэр бүлийн хамт иржээ. Энэ жил Канцлер даруухан цэнхэр өнгийн даашинзаар гоёсон байна. Урт даашинз, хантааз, туфль гээд бүгд цэнхэр, дээр нь сонгодог сувдан зүүлтээр чимэглэжээ. Байройтын хөгжмийн наадмын удирдаачаар нь Баварийн Үндэсний дуурийн театрын ирээдүйн хөгжмийн удирдаач Кирилл Петренко ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )