Эрүүл мэндийн яам, ТАЗ хоёр эмнэлгүүдийн захирлуудыг гацааж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Эмнэлгүүдийн захирлуудын сонгон шалгаруулалт дуусаагүй л байна. Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ГССҮТ, Цус судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Эмгэг судлалын үндэсний төв гэсэн таван эмнэлгийн захиралд нэр дэвшигчид шаардлага хангаагүй тул сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар болсон.

Тэгвэл эдгээр эмнэлгүүдийн захирлын сонгон шалгаруулалт ирэх есдүгээр сард явагдах бололтой. Хойшлогдоод байгаа шалтгаан нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгээр томилогдсон А.Эрдэнэтуяа  яаман дахь төрийн албаны  салбар зөвлөлийн даргаар ажиллах ёстой ч, түүнийг нь ТАЗ баталгаажуулах ёстой аж. Гэтэл төрийн албаны зөвлөлийн гишүүд амралтаа авсан гэдэг шалтгаанаар А.Эрдэнэтуяагийн ТАЗ-ийг төлөөлөх эрх баталгаажихгүй байгаагаас үүдэн таван захирлын сонгон шалгаруулалт хойшлоод байгаа аж.

Тодотгоход, Эрүүл мэндийн яамны харьяа  тусгай мэргэжлийн 16 төвийн захирлын сонгон шалгаруулалт явагдсанаас одоогоор 11 эмнэлгийн захирал томилогдоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top