Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдийн шүүх хурал өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн П.Цогт-Эрдэнэ, М.Ариунболд нар өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 126.2.1,126.2.6-т зааснаар буруутган ялласан юм. Гэсэн ч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Давж заалдах шатны хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болох бөгөөд хуралд улсын яллагчаар С.Батгэрэл, өмгөөлөгчөөр М.Машбат, Б.Маадахай, илтгэгч шүүгчээр Т.Өсөхбаяр нар оролцохоор болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top