Улаанбаатар хотын 152 хорооны зураглалыг гаргана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

АНУ-ын Азийн сангийн Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тиймээс иргэдэд үзүүлж буй нийтийн үйлчилгээтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоотой газрын зураглал” хийх төслийг 2013 оны 06 дугаар сараас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын 11 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлыг амжилттай дуусгаад байна.


Төслийн эхний шатны ажлын үр дүнг танилцуулах, иргэдийн оролцоотой газрын зураглалын зорилго, ач холбогдол, цаашдын үр нөлөөний талаарх нээлттэй хэлэлцүүлэгийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран өчигдөр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Азийн сангийн хөтөлбөр, үйл ажиллагаа хариуцсан менежер Тирза Тиннисен болон бусад төлөөлөгчид оролцсон байна. Төслийн баг  мэдээ, мэдээлэл хэрхэн  цуглуулсан, газрын зураглал хийсэн үйл явцынхаа талаар танилцуулж, гарсан үр дүнг дүн шинжилгээн дээр үндэслэн тайлбарлалаа. Энэхүү зураглалыг хийснээр  Улаанбаатар хотын 60 хувийг эзэлж буй гэр хороололд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болно  гэдгийг Азийн Сангийн төлөөлөгч хэллээ. Ингэснээр тухайн хорооны  автобусны буудал, худаг ус, цэцэрлэг, сургууль, үер усны аюулын бүсийн байршил тодорхой болох юм. Цаашид Улаанбаатар хотын 152 хорооны зураглалыг гаргана гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top