Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд Булган аймгийн Сайхан сумын харьяат 40 орчим насны эрэгтэй 20 гаруй тарваганы мах хадгалж байсныг илрүүлсэн байна. Мөн энэ сарын 4-нд Налайх дүүргийн шалгалтын постоор хоёр тарваганы тулам оруулж ирэхийг завдсаныг саатуулжээ. Түүнчлэн Баянгол дүүрэгт мөн тарваганы мах худалдаалж байгаа баригдсан билээ. Энэ мэт хэргүүд хорио цээртэй үед давтан гарсаар байна. Уг нь Баян-Өлгий аймагт шүлхий өвчин дэгдэж, мал амьтны хорио цээрийн дэглэм тогтоосон. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлд хорио цээрийн дэглэмтэй мал, амьтны эд эрхтэн оруулж ирэхээс сэргийлж постууд ажиллаж байгаа билээ. Гэвч иргэд нууцаар хориотой эд зүйлс оруулж ирэхийг завдсан тохиолдлууд гарсаар байна.

Сэтгэгдэл ( 0 )