Томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэх асуудлыг судалж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх тухай хүсэлтийг иргэд нийслэлийн удирдлагуудад байнга уламжилдаг.

Тиймээс “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах” эрх, үүрэг бүхий  ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу цахим хуудсуудаар дамжуулан томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийн ойролцоох замын хөдөлгөөний түгжрэлийг хэрхэн бууруулах тухай санал асуулгыг олон нийтийн дунд  явуулж эхлээд байна. Санал асуулгад оролцсон иргэдийн 88-аас дээш хувь нь зах, худалдааны төвүүдийг хотоос  нүүлгэн шилжүүлэхийг дэмжсэн байна. Иргэдийн өгсөн саналыг үндэслэн зах худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх талаар ажлын хэсэг зөвлөлдөж, тухайн бүсийн замын хөдөлгөөн, автомашины зогсоолд судалгаа хийж, нүүлгэн шилжүүлэх газар, байршлыг тогтоохоор ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.11.195.172) 2025 оны 03 сарын 13

Нүүлгэх нь зөв 22-ын товчоо руу Хонхор руу гэх мэтээрангилж нүүлгэх нь зөв Төмөр зам очдог гарзрууд руу бас дэргэд нь наймаа эрхэлдэг хүмүүсийн гэр бүл амьдрах газар байшин хашаатай байх нь зүйтэй

1  |  0
sain(202.70.40.50) 2025 оны 03 сарын 13

sain bn

1  |  0
Top