Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордон хүрэх замд дулааны шугам, сүлжээний магистралын шинэчлэлийн ажил хийгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор замын голд гүн нүх ухаад нэлээд хэд хонож байгаа юм. Тэгвэл тэрхүү ухсан нүх рүү өнөөдөр 14:10 цагийн орчимд автомашин унасан байна. “9391 УНӨ” улсын дугаартай бага оврын ачааны автомашин замын хажуу руу ухсан нүхэнд унаж, онхолджээ. Азаар хүн гэмтэж, бэртээгүй аж. Жуковын автобусны буудлаас Офицеруудын ордон хүртэлх автозамын зүүнээсээ баруун чиглэлийн урсгалыг хаасан байгаа. Ингэснээр жолооч нар урд талын замаар баруун, зүүн тийш зорчиж байсан. Жолооч нарын зорчих хэсгийн талбай багассан нь осол гарах үндэслэл болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )