“Mongolian Beauty” загварын тэмцээн тун удахгүй болох гэж байна. “Шилмэл загвар” агентлагаас жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд өмнө нь зөвхөн тус агентлагийн моделиуд оролцдог байсан бол энэ жилээс загварын хүрээнийхний хувьд нээлттэй болохоор болжээ . Эгэл жирийн охид, залуус ч тэмцээнд оролцох боломжтой бөгөөд гол шалгуур нь биеийн өндөр байх бөгөөд 18-25 насны, 165 см-ээс дээш өндөртэй залуус “Mongolian Beauty”-д оролцож болох юм байна.
Тэмцээны ялагч таван модель дэлхийн таван өөр оронд, таван өөр тэмцээнд оролцох эрхийн эзэн болно. Мэдээж олон улсын тэмцээнд оролцох учраас англи хэлний мэдлэг чухал учраас “Шилмэл загвар”-ын хамт олон оролцогч 100 гаруй моделийг англи хэл болон бусад хэрэгцээтэй сургалтад хамруулжээ. Тэмцээн уламжлал ёсоор Богд хааны ордон музейд болно.

Сэтгэгдэл ( 0 )