Японы эрдэмтэд үр хөврөлийн анхдагч эд эсийг ашиглан “эр бэлгийн эс” амжилттай гарган авчээ. Тэд хархан дээр энэ туршилтаа хийж туршилт амжилттай болжээ.
Киотогийн их сургуулийн профессор Сайто Мичиноригийн удирдлаган доорх баг хархны эр бэлгийн эсийг судалж, эр бэлгийн эс боловсруулагч гурван төрлийн ген гарган авсан байна. Туршилт судалгааны дүнд хиймэл анхдагч үр хөврөлийн эд эсээс гарган авсан хархны эр бэлгийн эс нь бодиттойгоо 80 хувь адил байжээ. Киотогийн их сургуулийн эрдэмтдийн баг 2011 онд хүний үр хөврөлийн анхдагч эд эс амжилттай гаргаж авч байсан юм. Тэр цагаас хойш хүний нүдний торлог болон эвэрлэг эдийг хиймлээр гаргаж авах, хүний цусны эд эсийг гаргаж авах зэрэг судалгаа, туршилтын олон ажил хийж байгаа юм. Тэдний эдгээр судалгаа, туршилт нь цаашид амжилттай болвол эмчлэх аргагүй гээд байгаа олон ч хүнд өвчнийг эмчлэх бүрэн боломж нээгдэх юм.

Сэтгэгдэл ( 1 )
Eregtei humuus hereggui bolj bna gesen ug uu?